WOLF - Шинэ бичлэгүүд http://wolf.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 20 Oct 2009 07:49:57 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Тэд Монголчуудын тухай]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=279272     1387 онд Персийн Исфахан хотыг Төмөр хаан эзэлж авсан тухай (I)

Дундад зууны Персийн Исфахан хот нь уран барилга, хөшөө дурсгал , өндөр соёлтой баян иргэдтэйгээрээ алдаршиж   хамгийн өндөр хөгжилтөй гайхамшигтай хотуудын нэгэнд тооцогдож байжээ. Алдарт мусульман аялагч Ибн Батута (1304-1369)  : Исфахан бол дэлхийн хамгийн том , сайхан хотуудын нэг мөн. Хүмүүс нь улаавтар цэвэрхэн цагаан арьстай царайлаг, ер бусын зоримог бөгөөд өгөөмөр.Тансаг амттан, хоол ундтай. Исламын ертөнцөд алдартай  нийтийн халуун усны газар  нь бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв гэх мэтээр бичиж тэмдэглэжээ.

[...]]]> Tue, 20 Oct 2009 07:49:57 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=279272 <![CDATA[Америк, Израйл, Монголын неонацистууд]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=237732 Интерполоор эрэн сурвалжлагдаж , хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, хүн буудсан, шүүгчийн машиныг шатаасан гэх мэтийн ноцтой хэргүүдэд буруутгагдаж буй   Micky Mayon гэгч   32  настай америк эр  Израйлын хууль бус цагаачидтай тэмцэх тусгай албаныханд баривчлагдан онигооны баатар болж  дэлхий даяар алдаршаад байна.Учир нь тэр жүүдүүдийг үзэн яддаг Ку Клукс Кланы гишүүн, неонацист    мөртлөө шүүгчийн машиныг шатаасныхаа дараа оргон зайлахдаа баригдахгүй байх мэргэн арга сийлж Израйлд очиж нуугдсан байв.

Үнэхээр түүнийг Израйлд  байна гэж хэний ч санаанд ороогүй аж.Тэр бас гялаан толгойдоо үс ургуулж сахлаа тавьж нтр зүсээ хувиргасан байсан тул ортодокс жүүдтэй эндүүрэгдмээр ижилхэн харагдаж байжээ. Mayon Израйлд  жуулчин маягаар ирээд харласан ба тэнд хоёр жил амьдрахдаа ресторанд сав угааж олсон мөнгө болон ээж аавынхаа явуулсан гуйвуулгаар амьдарч байсан болтой.Одоо баагий төрсөн нутаг Penyslwania муждаа ял эдлэх нь гарцаагүй . [...]]]> Mon, 12 Oct 2009 23:25:14 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=237732 <![CDATA[Ганц бие хүүхэдтэй эрчүүд Алт л гэсэн үг шүү Хүүхнүүдээ]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=274895      Хүүхэдтэй ганц бие эрчүүд дөнгөж салоных нь үнэр арилж,хүч нь тогтсон шинэвтэр Лэнд  круйзэр л гэсэн үг.  Ийм эрчүүдтэй найзлах гээд  эсвэл гэрлэх санал тавьсан бол эргэлзэж мэдрэлтэлгүй уухайн тас зөвшөөрөөд аваарай даа Хүүхнүүдээ.

                                  Яагаад гэдгийг нь мань одоо Чамд  хэлээд өгье. [...]]]> Mon, 12 Oct 2009 12:03:48 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=274895 <![CDATA[Чиний эмээгийн эмээгийн,...., эмээгийн зураг]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=271394 Францын Бургунд мужид усан үзмийн тарилангийн газар 700 шалдан хүмүүс цугларч америкийн Спенсэр Таник гэгч зурагчинд патиараа татуулжээ.Энэ үйлдлээрээ байгаль дэлхийгээ хайрлая нтр гэж уриалж байгаа гэнэ шүү.

  [...]]]> Tue, 06 Oct 2009 07:34:12 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=271394 <![CDATA[Сангийн сайд асан талийгаач болчихов]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=270834 Японы сангийн сайд асан 56 настай улс төрч  Шоичи Накагава Токио дахь гэртээ орон дээр доошоо харсан хэвтээ байдалтайгаар талийгаач болжээ.Тэрээр Ром хотод болсон ИХ -7 -ийн уулзалтын үеэр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулж чадахгүй болтлоо согтуу байж их шуугиан дэгдээж байсан ба үүний улмаас тэр үед ерөнхий сайд байсан Таро Асо түүнийг огцруулсан юм.Шоичи Накагава  болсон хэрэг явдалд олон түмнээс уучлал гуйгаад сэтгүүлч нарын асуултанд хариулж чадахгүй жигтэй байсныхаа шалтгааныг тайлбарлахдаа.Би бага зэрэг архи уусан боловч согтуу байгаагүй.Харин бие тааруу байсан тул олон эмнүүд уусан.Тэдгээрийн нөлөөллөөр тийм согтуу юм шиг байсан гэж байжээ.Одоогоор түүний үхэлд ямар нэгэн гаднын нөлөөлөх хүчин зүйл байсан нь тогтоогдоогүй.Мөн гэрээслэл ч олдоогүй байна.

]]>
Mon, 05 Oct 2009 04:21:12 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=270834
<![CDATA[Дэлхийн хамгийн том могой үхсэн олджээ]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=270284 Дэлхийн хамгийн том аварга могой бол АНАКОНДА бөгөөд Өмнөд Америкийн халуун бүсэд өтгөн ойн намаг балчиг, гол мөрний сав газар амьдардаг.Хүнд жинтэй учир модонд  маш ховор авирдаг ба голцуу шөнөөр ан хийж  усан дотор жижиг матар, гахай, мэлхий, шувуу заримдаа бүүр ягуарыг ч барьж иддэг аж.Амьтан судлаачид aнакондыг 10 м урт болж 30 орчим насалдаг гэж тогтоосон боловч 24 метр орчим аварга том могойг нүдээр үзсэн гэж английн нэгэн хурандаа 1907 онд тэмдэглэж байжээ.Одоо энэ видеон дээр байгаа талийгаач могой бол 22 м урттай юм.Ингээд дэлхийн хамгийн урт могойг үзэж сонирхоно уу.

[...]]]> Sun, 04 Oct 2009 08:31:51 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=270284 <![CDATA[Муухай хятад хүн]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=252470 Энэхүү өгүүллийг зохиогч Бай Ян нь Тайваны орчин үеийн нэртэй эрдэмтэн юм. Шүүмжлэлт тэмдэглэл бичсэний учир “Тагнуул” нэр зүүж 9 жил шоронд суужээ. Бай Ян 30 жил зохиол бичихдээ гоёж чимэлгүйгээр, шүүмжлэлт тэмдэглэл голлон бичиж дотоод гадаадад олон уншигчтай болжээ. 1985 онд Тайваний “ном нь хамгийн их гүйлгээтэй 10 том зохиолчийн” нэгээр шалгарсан байна. Энэ өгүүлэл бол 1984 оны 9-р сарын 24-нд АНУ-ын Айдахогийн Их Сургуульд хэлсэн үгийн бичлэг ажээ. Гол зорилго нь хятадын уламжлалт соёлын сул талыг нээн илрүүлж, түүнээс ангижрах, уламжлалаас орчин үе рүү дэвшихэд нь хятад үндэстнийг зоригжуулан урамшуулах явдал юм. Яг ийм шаардлага манай монголчуудын өмнө байгаа гэдэгт итгэнэ. [...]]]> Tue, 01 Sep 2009 03:48:06 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=252470 <![CDATA[...Үндсэн өмч...]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=243654            Ямар ч тусгаар улс оронд Үндсэрхэх үзэл гэж байдаг бөгөөд хэрхэн яаж үндсэрхэж буй нь   гэрээсээ гарч холхон явж шээж үзсэн хэнбугайд ч болов тодхон харагддаг. Намайг мэдээ орж өөрөө шээж чаддаг болсоноос хойш надад үндсэрхэх байдал илрэх болсоны жишээ нь  арван жилийн сургуульд байхдаа гурвын завсарлагаанаар шээхээр оочерлож байхдаа казак хүүхдүүдийн  өмнүүр орж  бяцхан рекэт хийгээд оочэргүй шээчээд өмдөө товчилж аваад арилдаг  байлаа.

                                                  Тэгэхээр би үндсэрхэх үзэлтэй хүн үү.
[...]]]>
Tue, 18 Aug 2009 13:34:21 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=243654
<![CDATA[Хулагу хаан болон Бэрх хаан хоёрын хоорондын дайн, тулалдааныг өгүүлэх нь]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=242899 Марко Полын "Орчлонгийн элдэв сонин номноос...

 Хоёр зуун хорин нэгдүгээр бүлэг

            Дорно зүгийн монголчуудын хаан Хулагу өрнө зүгийн монголчуудын хаан Бэрх нарын хооронд 1261 онд нэгэн мужийг булаалдан муудалцснаас болж их хямрал дэгджээ.Тэд хэн хэн  нь өөрсдийгөө аугуу хүчирхэг хэмээн тооцох тул аль аль нь тэр мужийг эзэмшихийг эрмэлзэж , бие биедээ найр тавихыг үл хүсэж байжээ."Очоод тэр нутгийг эзлээд авчихъя .Хэн надаас түүнийг аймшиггүй булаан авч чадахыг үзье" гэцгээж бие биенээ харилцан дайнд уриалан дууджээ.

[...]]]> Sun, 16 Aug 2009 23:08:57 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=242899 <![CDATA[Эх хэлээрээ шаацгаах уу]]> http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=236352        Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлнийхээ эзэд байцгаая!  Хүүхэд багачууд гэлтгүй нийгмийг зөв зүгт нь хөтөлж байх ёстой блоггер  залуучууд маань эх хэлээрээ зөв ярьж бичиж чадахгүй хэвтэж заавал хэлбэр үүсгэж харь үг хэрэглэдэж  заншил тун  олширчээ. Тэд  хэрэглэж буй  харь  үгийн хээ утгыг яг ямар Монгол үгтэй байна гэдгийг  дүйж  байна огт мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй  эсвэл харь хэлнээс  үг хавчуулж хэрэглэж орхивол  охидуудад илүү тоогдоно гэж боддог ч байж магадгүй юм.Үгүй л байх шүү манайхаан.

        Хагас дутуу ойлгосон харь  хэлээр хараамар аядсанаас эх сайхан Монгол хэлээ төгс эзэмшиж чадвал харин ч нэг аятайхан Монгол хэлээ эрхэмлэдэг жинхэнэ цэвэр цусны үзэлтэй,удам угсаа сайтай  хүүхэн өөрийг чинь тоож магадгүй. Харь хэлний  хараал  завсар үг хавчуулж ярихаас гадна бичгийн Монгол хэлийг энгийн харь ярианы хэлбэрт оруулж  хэлбэрддэг  Баагийнууд нэг удаа ч болов улайгаасай.

        Үнэхээр чадвар нь дийлээд  төрөлхийн хүний хошин мөн чанараараа  шинэ ярианы жанрыг блог, бичгийн хэлбэрт донж маягыг нь тааруулаад хэрэглэж чаддаг, бүр өөрсдийн орон зай бүлэглэл үүсгээд энэ жанрыг авч явж буй  улсууд ч бий. Гэхдээ хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүйн адил  тэднийг дагаж хөхөө дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэрийг давтагсад борооны дараах мөөг шиг олширчээ. Захын блогоор ороод харахад л анзаарагдаж байгаа. [...]]]> Thu, 06 Aug 2009 08:13:00 +0800 http://wolf.blog.banjig.net/post.php?post_id=236352