Японы сангийн сайд асан 56 настай улс төрч Шоичи Накагава Токио дахь гэртээ орон дээр доошоо харсан хэвтээ байдалтайгаар талийгаач болжээ.Тэрээр Ром хотод болсон ИХ -7 -ийн уулзалтын үеэр хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулж чадахгүй болтлоо согтуу байж их шуугиан дэгдээж байсан ба үүний улмаас тэр үед ерөнхий сайд байсан Таро Асо түүнийг огцруулсан юм.Шоичи Накагава болсон хэрэг явдалд олон түмнээс уучлал гуйгаад сэтгүүлч нарын асуултанд хариулж чадахгүй жигтэй байсныхаа шалтгааныг тайлбарлахдаа.Би бага зэрэг архи уусан боловч согтуу байгаагүй.Харин бие тааруу байсан тул олон эмнүүд уусан.Тэдгээрийн нөлөөллөөр тийм согтуу юм шиг байсан гэж байжээ.Одоогоор түүний үхэлд ямар нэгэн гаднын нөлөөлөх хүчин зүйл байсан нь тогтоогдоогүй.Мөн гэрээслэл ч олдоогүй байна.

Сэтгэгдэлүүд:
harin manai saiduud bol ulam chichreel dairaad bn shuudee Xaxaxaa
Хүмүүс орилоодл ундааны сав шидээдл шоу гутаалаа гээл байсан гэсэн
тэнэг юм чинь согтуу тайзан дээр гарахдаа яадаг байнаа
Сэтгэгдэл үлдээх: