Хятад хүний хүнд хэцүү он жилүүд
Би олон жилийн турш “Муухай хятад хүн” гэсэн ном бичье гэж бодсон билээ. АНУ-д “Муухай америк хүн” гэдэг ном байдаг бөгөөд түүнийг АНУ-ын төрийн департамент авч, өөрийн үйл ажиллагаандаа лавлах болгосныг би санаж байна. Япон хүн бас “Муухай Япон хүн” гэдэг ном бичсэн. Үүнийг Аргентинд суугаа элчин сайд бичсэн бөгөөд харин албанаасаа огцорсон юм. Энэ ч дорно өрнийн ялгаа бизээ. Хятад нь Японтой харьцуулахад бас нэг алхмаар доогуур учраас хэрэв би ийм ном бичээд гаргавал хоол олж идэхэд төвөгтэй болж мэдэх байлаа. Иймээс одоо хүртэл бичээгүй юм.
Яагаад гэвэл тэрбээр өмнөд тэнгисийн арлууд дээр хятад хүн яг л гахайн торойтой адил, юу ч мэддэггүй мулгуу, аяндаа төрж, аяндаа мөхөж байдаг, тэр ч байтугай хүссэн цагтаа тэднийг үй олноор нь хүйс тэмтэрч болдгийг харсан ажээ.
Миний бодлоор 20-р зуунд хятад хүн 19-р зууныхаас илүү их гай түйтгэр амсаж байна.
Хятад хүн 100 жилийн турш үүнээс хойш хятад хүн сайжирна гэж хүсэн мөрөөдөж ирсэн боловч тэр болгон итгэл найдвар нь талаар өнгөрч, харин ч улам дордож байгаа нь биднийг хамгийн ихээр шаналгаж байна. Хятад хүн сайн болох ёстой гэж бас л хүсэн мөрөөдөх боловч тэр нь аанай л замхран арилж, итгэл алдран улам дордож байна. Ийм байдал ахин дахин давтагдаж байна. Алив нэг үндэстэн мөнх гэдэг нь маргаангүй, харин хувь хүний амьдрал хязгаартай. Хүн энэ амьдралдаа хир их зүйлийг хүсэн мөрөөдөж чадах вэ? Хир олон мөрөөдөл нь талаар өнгөрөхийг тэсвэрлэн дааж чадах вэ?
Хятадын өргөн уудам эх газар дээр “баруунтныг эсэргүүцэх” хөдөлгөөнийг залгаад “соёлын их хувьсгал” дэгдэж газар тэнгэрийг урвууллаа. Хүн төрөлхтөн бий болсноосоо хойш ийм их гамшигтай учирч байгаагүй билээ. Энэ гай гамшиг хүний амь насыг хөнөөгөөд зогсоогүй, хүн чанар, хүний эрхэм дээд зан суртахууныг баллан сүйтгэсэн нь хамгийн том хөнөөл байв. Хүн хэрэв хүн чанар, эрхэм зан суртахуунаа алдвал арааатан амьтнаас өөрцгүй болдог. Хятад хүн /тухайн орны харъяат хятад хүн.орч / Малайзийн хүн амын 30-аад хувийг эзэлдэг. Би тэнд нэг удаа музей үзэхэд Малайз бичиг, Англи бичиг бүгд байгаа мөртөө, хятад бичиг алга. Энэ нь хятадаар бичсэн бол сайн байхгүй нь муу гэсэн хэрэг огт бишээ. Энэ бол огт өөр асуудал юм. Харин ийм байдал нь хятад хүн хүчгүй, байр суурьгүй, хүндлэл үздэггүйг харуулж байгаа юм.
Хятад шиг өнө эртний түүхтэй, бид нар удам уламжлал нэгтэй соёл бүхий энэ соёл нь тухайн үедээ дээд зэргийн соёл иргэншилд хүрсэн нэг ч орон дэлхий дээр байхгүй. Өнөөгийн Грек хүн эртний Грек хүнтэй холбоогүй, харин өнөөгийн хятад хүн бол эртний хятад хүний удам угсаа мөн. Ийм агуу их улс ийм агуу их үндэстэн өнөөдөр яагаад ийм муу муухай байдалд хүрэв. Манай Тайбэгийн хүүхдүүд сургуульд сууж ном сурахдаа хичээлийн дарамтанд орж ойрын харааны шил зүүж явдаг. Тэд ойрын хамаатан саднаа ч үл танина. Эх нь муужран газар унаж, хүү нь туслахаар очиход “Би үхвэл таарна,чи яах гэв? чи өөрийгөө л хичээ” гэж халаглан хэлнэ.
Миний эхнэр хичээл зааж байгаад санамсаргүй сэдвээсээ гажиж хүн болох тухай ярьж эхлэхэд сурагчид шууд л эсэргүүцэн “Бидэнд хүн болохыг сурах хэрэг байхгүй. Зөвхөн шалгалтыг яаж давж гарахыг л сурна” гэжээ. Эх газрын /Хятад улс.орч/ зарим хүүхдийг аваад үзье. Тэд хар багаасаа зодолдох, хууран мэхлэх, найз нөхдөө худалдахыг сурч байгаа нь хичнээн аймшигтай хүмүүжил вэ? Бид хойч үеэ түшиж тулах ёстой атал хойч үе маань ийм л байна.
Уламжлалт соёлоос тунаж үлдсэн хортой эс
Хэргийн учир Хятад хүний шинж чанарт байна гэж үү? Тэнгэр бурхан хятад хүмүүсийг бий болгохдоо бидэнд ийм муухай дүр төрх заяасан юм гэж үү? Хүний шинж чанарын асуудал биш гэж би бодож байна. Энэ бол өөрийгөө тайтгаруулж байгаа хэрэг бишээ. Хятад хүн харин ч дэлхий дээр хамгийн ухаантай үндэстний нэг мөн. Америкийн их сургуулиудын шалгалтын эхний хэдэн байранд ямагт хятад хүмүүс ордог. Хятадын цөмийн шинжлэх ухааны эцэг ноён Сун Гуанхан, Нобелийн шагналт ноён Ян Жэннин, Ли Жэндэ нар цөмөөрөө дээд зэргийн тархитай хүмүүс. Хятад хүний шинж чанар огт муу бишээ. Хятадыг сайн сайхан болно гэж найдах бэл нөөц бидэнд бий. Гэтэл хэдэн зуун жилийн турш хятад яагаад хүнд гамшгаас ангижирч чадахгүй байна вэ? Шалтгаан нь юунд байна вэ? Би энэ асуултыг болхидуу байдлаар бүхэлд нь ингэж хариулах байна.
Энэ нь юу гэвэл хятадын уламжлалт соёлоос нэгэн зүйлийн өвчний нян тунаж үлдэн, бидний үр удмыг хордуулсаар ирсэн, өнөөдрийг хүртэл түүнийг анагааж чадаагүй байгаа явдал юм. Энэ нь манай хятад хүний маш олон муу муухай шинж төрхийг бий болгож байгаа юм. Муу муухайн нэг шинж бол бохир заваан, эмх замбараагүй байдал, хэрүүл шуугиан мөн. Тэйбэйд /Тайванд/ нэг үе бохир заваан, замбараагүй байдлыг эсэргүүцсэн юм. Хэд хоногийн дараа энэ ажил зогсоход бидний гал зуух, орон байр, дахиад л бохир замбараагүй болсон байлаа.
Яагаад дуу ихтэй байдаг вэ, Учир нь хятад хүн дуу өндөр байвал ёс зүйд нийцнэ, зөвхөн өндөр дуугарч л байвал ёс зүй миний дэргэд байна, тиймгүйсэн бол би яахин ингэж уурлаж чадах билээ гэж боддог. Энэ хэдэн зүйл бидний дүр төрхийг эвдлэн бусниулж, бидний дотоод сэтгэлийг уймруулж хямруулж байна гэж би боддог. Учир нь бохир, замбараагүй байдал хэрүүл шуугиан дотоод сэтгэлд аяндаа нөлөөлж байна. Цэвэр цэмцгэр, бохир заваан хоёр нь огт өөр хоёр ертөнц билээ.
Үүрэндээ тэмцэлддэг төрөлхийн муу чанар
Хятад хүн үүрэн дотор тэмцэлддэгээрээ хорвоод цуутай. Ганц Япон хүнийг харахад нэг гахай мэт байдаг, харин 3 япон хүн нэгдэхээрээ нэг луу мэт болно. Тайбэйд 3 япон хүн наймаа хийвэл энэ удаа чинийх, дараачийнх нь минийх гэж тохиролцдог. Харин хятад хүн наймаа хийх үед түүний муухай дүр тодордог юм. Чи 50-ыг худалдвал, би 40-ийг нь худалдана, чи 30-ыг худалдвал би 20-ыг худалдана. Иймээс ганц хятад хүн нэг луу мэт, өөрөөр хэлбэл лаборатори, туршилтын газар мэт бусад хүмүүсэй харилцах шаардлагагүй нөхцөлд тэр ер бусын амжилт олно. Харин 3 хятад хүн нэгдэхээрээ 3 луу нэгдэж нэг гахай, нэг өт хорхой мэт, тэр ч бүү хэл өт хорхойноос дор болдог. Үүнийг бид Америкт хамгийн сайн мэдэрч, хамгийн ил тод дүр төрхийг энд тодорхой харж болно.
Та Америкт нэг зүйлийг тун хялбархан мэдэж чадна, юу гэвэл энд хамгийн хор хөнөөлтэй хүн бол гадаадын хүн биш, харин хятад хүн байдаг, хятадаа худалддаг нь бас л гадаадынх биш, зөвхөн хятад хүн байдаг, хятад хүнийг хорлон хөнөөж байгаа нь өөр хэн ч биш, бас л хятад хүн байдаг. Малайзад ийм нэг хэрэг гарсан юм. Нэг найз нь тэнд уурхай нээгээд удаагүй байтал зарга үүсчээ. Ширүүн заргын эцэст учрыг тайлахад их хэрэг бүтээхээр хятадаас цуг ирсэн хуучин найз нь түүнтэй заргалдсан байжээ. Түүнээс яагаад ийм муухай хэрэг үүсгэснийг нь найз нь асуухад “их хэрэг бүтээхээр хамт ирсэн бол хамт их хэрэг бүтээх ёстой. Чи одоо өндөр байшин, том харштай боллоо. Надад ямар ч арга алга. Би чамтай заргалдахгүй бол өөр хэнтэй заргалдах билээ?” гэжээ.
Хэрэв чиний удирдлага чинь хятад хүн байвал туйлын сэрэмж болгоомжтой байх хэрэгтэй” гэж миний олон найз нөхөд хэлдэг юм. Тэр чамайг огтхон ч дээш нь гаргахгүйгээр үл барам орон тоо цомхотгоход хамгийн түрүүнд чамайг л зайлуулна. Яагаад гэвэл олны төлөө өөрөө хохирдог мэтээр харуулж байгаа нь тэр. Израйлийн парламентэд гурван хүн 3 өөр санал гаргаснаас айхтар сүрхий маргаан дэгдэж, харин хэрэг явдлыг нэг тийш нь болгож, эцсийн шийдвэр гаргаснаар нэг чиглэлтэй болсон тухай сонинд бичсэн шиг манай Хятадад 3 хүн гурван өөр санал гаргаж, эцэст нь шийдвэрлэлээ ч гэсэн 3 чиглэлтэйгээ үлдэх болно...
Алдаагаа хүлээх чадваргүй нь
Үүрэндээ тэмцэлддэг энэ харилцаа нь манай хятад хүний үхсэн ч алдаагаа үл хүлээдэг маш өвөрмөц нэгэн төрхийг бий болгож байгаа юм. Хятад хүн алдаагаа хүлээж байсан гэж та дуулсан уу?
“Энэ бол миний алдаа” гэж хятад хүний хэлэхийг хэрэв та сонсвол манай улс үндэстэнд алга ташин баяр хүргэж болно. Хятад хүн алдаагаа хүлээж дадаагүй юм. Хэзээ ямагт түм буман шалтгаан тоочиж алдаагаа хаацайлдаг. “Үүдээ түгжиж эндэгдлийг бясалгах” гэсэн зүйр үг ч байдаг. Хэний алдаа эндэгдлийг боддог вэ? гэвэл эсрэг талынхаа алдааг л бодно. Намайг багшилж байхад сурагчид 7 хоногийн тэмдэглэл хөтөлж, нэг гаригийн хэрэг явдлыг шүүн үздэг байлаа. Үр дүн нь гэвэл “өнөөдөр би түүнд тэгэж хууртагдлаа, би түүнд тийм ч сайн, ийм ч сайн байсан, би түүнд хэтэрхий үнэнч байснаас л ийм боллоо” гэх мэтээр бичсэн байдаг.
“Хятад хүнтэй ярилцахад тун хэцүү, удтал ярилцаад ч түүнийг дотроо юу бодож байгааг мэдэх аргагүй байдаг” гэж гадаадын олон нөхөд надад ярьдаг. Үүнд гайхах зүйлгүй “гадаадын та нар байтугай, хятад хүн хятад хүнтэйгээ ярилцаад дотоод сэтгэлийг нь мэдэж чаддаггүй” гэж би хариулдаг юм. Янзыг нь үзэж, сэтгэлийг нь танихын тулд тойруу замаар “хоол идсэн үү” гэж асуухад “идсээн” гэж хариулна. Хэрэг дээрээ хоол идээгүй, “ходоод нь хонхолзож” яваа. Сонгууль боллоо гэж бодоход гадаадынхан “би өөрийгөө тохирно гэж бодож байна.Намайг сонгогтун” гэж хэлнэ.
Худал том үгэн дунд эргэлддэг нь
Ийм байдал нь хятад хүнд бий болсноос нь нааш маш хүнд дарамт болж байна. Цаг ямагт бусдын бодол санааг тааж мэдэхийг оролдоно. Хэрэв үе тэнгийн жирийн нөхөр бол өөр хэрэг, харин нэр нөлөө бүхий, өндөр тушаалтан бол чи түүний юу бодож байгааг мэдэх гэж цаг үргэлж хичээнэ. Энэ бүхэн бол оюун санааг бүрэлгэж байгаа хэрэг мөн. Иймээс ч хятадад “ажил хийх амархан хүн болох хэцүү” гэсэн зүйр үг байдаг. Та бүхэн гадаадад удаан суусны дараа эх орондоо буцаж очмогц үүнийг биеэрээ мэдрэх болно.
Ажил хийх амархан, хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гэсэнтэй адил. Бид мөнхийн том, худал хоосон, хуурамч, хортой үгэн дунд эргэлдэж байна. Энэ бол ноцтой асуудал мөн. Би ямар ч хурал дээр унтаж байдаг, хурал дуусахад сэрдэг онцгой чадвартай хүн. Яагаад гэвэл хурал дээр хүмүүс өөрөө ч итгэхээргүй үг хэлцгээдэг юм. Гэхдээ зөвхөн Тайваньд ийм байдаг юм билээ, эх газар үүнээс ч дор байдаг. Алдаагаа цаг үргэлж гоёж, чимэн, үргэлж том, худал, хоосон хуурамч, хортой үг хэлдгээс болж, хятад хүний оюун ухаан аажмаар хумигдан, явцуурч байна. Уужим тэнүүн сэтгэлгүй, явцуу оюун бодол нь хятад хүний зан чанарыг тэнцвэргүй болгож байна. Энэ бол нэг талаар өөрийгөө туйлд нь хүртэл голон гутардаг, нөгөө талаар өөрийгөө туйлд нь хүртэл магтан бардамнадаг явдал юм. Өөрийгөө хэзээ ч хүндэлж байсангүй, өөрийгөө голон гутрахдаа хаана ч байлаа гэсэн хүн биш болж, эрх тушаалтанд үргэлж ойртон наалдаж, нүүрэн дэх инээмсэглэл нь улам тодорно.Өөрийгөө магтан бардамнахдаа бусдыг хэрэггүй эд эс мэт үзнэ.
Бие даан сэтгэх чадваргүй хүн төрж байгаа нь
Намайг анх Америкт ирэх үеэр нэг дээрмийн хэрэг гарсныг санаж байна. Нэг хятад хүн дээрэмдүүлсэн байлаа. Дээрэмчнийг баривчилсны дараа тэр очиж гэрчлэхийг зүрхлэхгүй байсан юм. Хүн бүхэн л ихэд айн сүрдэж, өөрийнх нь эрх гэж юу болох, тэр эрхээ хэрхэн хамгаалахаа ч мэдэхгүй ердөө л “больё, больё” гэсэн ганцхан үг л хэлж байсан билээ. “Больё, больё” гэсэн энэ үг хичнээн хятад хүнийг хөнөөж, манай үндэстний цог сүлдийг үхүүлснийг бүү мэд.Хэрэв би догшин ширүүн ухаантан байгаад ийм нэгэн үндэстэнд хал үзүүлж хашраахгүй юм бол тэнгэрийн таалалд тэрсэлсэн хэрэг болох билээ. Сэтгэл санааны ийм айдас нь догшин хаан, ширүүн түшмэдийн өсөж бойжих таатай хөрс суурь болж байгаа юм.
Өөр нэг жишээ авъя! Зангууд түншдээ “чи хаалгаар гараад баруун тийш яв! Эхний гүүрний тэнд тарвас зарж байгаа, 2 жин тарвас аваад ир!” гэжээ.Түнш нь хаалгаар гараад явсан боловч гүүр ч алга, тарвас зарж буй газар ч алга тул арга буюу гар хоосон буцаж иржээ. Зангууд түүнийг усан тэнэг, мангуу амьтан гэж хараахад “Зүүн талд тарвас зарж байгаа” гэжээ. “Тэгвэл зүүн тийш нь явахгүй яасан юм бэ? гэж асуухад “Та намайг тийш нь яв гээгүй шүү дээ гэж хариулжээ. Зангууд түүнийг тэнэг мулгуугаар нь дуудаж хараан зүхжээ. Хэрэг дээрээ зангууд түүнийг номхон, хүлцэнгүй, сэтгэх чадваргүй болохыг ойлгон, жинхэнэ баруун гарын туслахаа болгоно.
Эцэст нь надад төрсөн сэтгэгдэл гэвэл манай хятадын хүн ам үнэхээр олон, зөвхөн миллиард ангайсан ам. Гималайн нурууг ч залгиж чадна. Хятад хүний зовлон бэрхшээл олон талтай, гагцхүү хүн бүр сэрж мэдрэх хэрэгтэй. Хэрэв манай хүн бүр сайтар шүүн тунгаадаг болж чадвал, бид өөрсдийгөө, нөхдөө, улс орны удирдагчдаа дүгнэн цэгнэж чадна. Энэ бол өнөөдөр Хятад хүний явах ёстой, цорын ганц зам мөн гэж би бодном.
“Шар сонин” 2001 он.№30

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдлээ үлдээсэн та нарт талархлаа.
uneheer gaihaltai, hyatad humuusiig yag gargaj, olon jil sudalsan baih daa, ha ha
ene nom, lectsiin talaar sonsoj baisnaas unshij baigaagui. saihan l uneng unshlaa, ene arliin hun ih gazart durguin nudeer, ooroor helbel bidend oir nudeer harj bichsen gej bodloo.
chi mongol hunii talaar nicheech, baabar neg yum bichsen bil uu, yaalaa?
хаха ёстой тэрэнд чинь сайн дураараа зүтгэнэ шүү
ТҮС ч инээд алдаал гараа үрээл суужийгаа харагджаахымдаа
гэхдээ хятадууд ч муухай хүмүүс л дээ. Гэхдээ тэрнээс муухай хүмүүс зөндөө байнаа цаана чинь... нөгөө арабууд...
2. arab
3. hyatad
4. arab geed l yavah baih daa, ha ha
tsever tsagaanuud bas ih muuhai, englishmen hunuus
Henhegiig demjij bnoo, mongolchuudiin tuhai iim nom unshval amid yavsnii tal hereg buteh ni ee
Сэтгэгдэл үлдээх: