...Үндсэн өмч...

           Ямар ч тусгаар улс оронд Үндсэрхэх үзэл гэж байдаг бөгөөд хэрхэн яаж үндсэрхэж буй нь   гэрээсээ гарч холхон явж шээж үзсэн хэнбугайд ч болов тодхон харагддаг. Намайг мэдээ орж өөрөө шээж чаддаг болсоноос хойш надад үндсэрхэх байдал илрэх болсоны жишээ нь  арван жилийн сургуульд байхдаа гурвын завсарлагаанаар шээхээр оочерлож байхдаа казак хүүхдүүдийн  өмнүүр орж  бяцхан рекэт хийгээд оочэргүй шээчээд өмдөө товчилж аваад арилдаг  байлаа.

                                                  Тэгэхээр би үндсэрхэх үзэлтэй хүн үү.

           Бидний хойд хөршид мулзан ивануудад хэдэн тарваганы арьсаа дээрэмдүүлчихээд хоосон  гуяа  ганзагалж ирсэн хөршийнхөө ахыг, Урд хөршийн барилгын  зах дээр Эрэлийн  уутанд хужаа цемент хийж байгааг нь хэлсний төлөө бөөн хужаа нарт поольдуулж нүүр нь пэмбийсэн найзаа вокзал дээрээс тосож л байлаа.Нөгөө эрх чөлөөний эх орон Амэркад хар,цагаан,улаан  арьсны үзлээс  болоод дэлхийг хөрвүүлж ч болох шийвдэрүүд гардаг. 

                                      Тэгэхээр хаа газар л үндсэрхэх үзэлтэй хүмүүс байдаг байх нь.

Хаа газар сүүдэр шиг дагаж байдаг эх оронтой амьтан болгонд байдаг энэ Үндсэрхэх үзэл гээч  ямар утга учиртайм бол. Эргэцүүлэх үү.

Үндсэрхэх үзэл нь,

 -Хужаатай цус санаа нийлсэн өвөрлөгчид, орсожсон тува халимаг нарыг нэгтгэж шинэ Нармай Их Монгол улс гээчийг байгуулж цөөхөн хэдэн Монголчуудыг уусгаж устгах  талаар ярьж явдаг нөхдийн их үндэстэний мөрөөдлийн  бодлоос өөр ойлголт байдаг.

  -Гитлэрийн туг, хас тэмдэгээр гангарсан  хэдэн мангар хар баагий хөрөнгө оруулсан нэрээр  хэдэн цаасаа өсгөх бодолтой хужаа солонгосуудыг  барьж аваад хутга тулгаж сүрдүүлж байгаад хэдэн цаас саахын ч нэр биш юм.

-Өмнөговь аймгийн иргэн Батааг УИХ-ын сонгууль дэмжих иргэдийн хөдөлгөөн мэтийн жалга довны үзэл ч огт хамааргүй юм.

Мөн,
-Уусан ундааныхаа лаазыг шүлстэйгээ цуг хаяж байгаа ам,татсан тамхи хогын сав руу биш сууж байсан газраа хаяаад босоаж буй гар

-Польшид хийсэн дэвтрийг Улаанбаатар принтэд хэвлэсээн гэж зараад дундаас нь 100н доллар хожиж байгаа захын наймаачин.

-Нэг эргүүтсэн хүүхнийг хөгшин солонгостой гэрлэлт зуучлаад 1000н доллар хармаалж буй баагийн үйлдэл.


 -Бороо гоулдын гэрээг батлалцахад хувь хошуу гараа оролцуулаад 100,000н доллар ...


-Мөнгөн ус, цианитаар алт угааж нөхөн сэргээлт хийдэггүй хужаа компанид  лицэнз зараад 10,000н доллар авч байгаа нөхрийн өнөөдрийн ашиг харсан үйлдлүүд бол яав ч үндэсэрхэх үзэл зөв төлөвшсөн иргэний хийх үйлдэл биш байх.


        Үндсэрхэнэ гэдэг нь сайн ч бай муу ч бай  тухайн улсын иргэн болж төрсөн бол  улсынхаа Үндсэн хууль, Иргэний үүргийнхээ дагуу иргэн хүнийхээ  үүргээ биелүүлж явах талаархи иргэн бүрийн аминч үзэл, хариуцлага  юм. Иргэншил нь харьяалагдаж буй улсынхаа тусгаар тогтнол,эдийн засаг ёс заншилыг өмчлөн хамгаалж үндэсэрхэж сурцгаах нь хөгжлийн эх үүсвэр байх.

       Үндэсэрхэх үзэл бол цэвэр цусны иргэн бүрийн Үндсэн өмч бөгөөд харин илрэн гарах хэлбэр нь хэр хол явж шээдэг ямар ямар нийгмийн хүрээний улсуудтай уулзалддаг  болон  тухайн шээгчийн сэтгэхүйн хүрээ хэр өргөн, өмчлөн үндсэрхэгчийн боловсорлын хэмжээнээс шалтгаалаад өөр байдаг нь тодорхой.

       Харин тэнэг,эргүү ч гэсэн ямар нэг хэлбэрээр улсаа үндэстэнээ үндсэрхэж өмчилж байгаа гаруудыг зөв хошгируулан нэг зүгт хандуулж чадвал социализм ч байгуулж чадахаар сэтгэлийн хүч гарах  бөгөөд  тухайн улс орны нийгмийн хөгжилд иргэдийн ухамсар тус нэмэр болох улмаар эдийн засгийн их хөгжлийн замд түлхэц болох  учиртай байх.

 

Сэтгэгдэлүүд:

дэмжив, би үндсэрхэг гэхдээ даяаршилд талархалтай ханддаг...
2. Зз. | 2009-08-18 14:16:52
Даяаршил гэж 2 сая хүрэхгүй шахам Монголчуудад хэрэгтэй эд үү. Ер нь даяаршил гэж яриад байгаа энэ нэр томьёооны талаархи өөрийн төсөөлөл ойлголтоо бичиж байгаа.

Төгс даяршил уу Бөгс даярчлал уу гэдэг нэртэй гарах байхаа.
гарчиг чинь үндсэн өмч гэжээхийн. үндсэн өмч чинь эхнэр чинь шүү ... кккк

би бас нэгнийх нь үндсэн өмч.... хэхэ
хэхэ... мэдээж цөөхөн сонголчуудад хэцүү, нөгөө жалга довны үзэлд ялгаварлагдан гадуурхагддаг үндэстний цөөнх шиг л... гэхдээ дэлхийн иргэн гэдэг үг өөрөө их гоё оо... би бүр сансар огторгуйн иргэн болмоор байнаа ... хэхэ
5. Agai | 2009-08-18 22:42:49
бялзуух их бухимдаж дээ, би ч бас дэмжиж байна бүх эд эсээрээ
6. .....ХЭН БЭ..,.. | 2009-08-18 22:44:23
ӨӨӨРЫГӨӨӨ ХАРДААА..
7. Га (зочин) | 2009-08-19 16:21:16
Гах гах
Тэх тэх
8. Хэнхэг Гэндэн | 2009-09-09 07:02:52
үндсэрхэг байна гэхийг одоо болтол нэг сайн ойлгохгүй л явдаг юм.
учиргүй баатарлаг гавьяа байгуулаад эх орноо мандуулах чадваргүй мань мэт нь зүгээр хаанаас ирснээ л мартахгүй явж байвал үндэснийхээ үүргийг биелүүлчихэж байгаам болов уу гэж мунхагладаг.
9. Хэнхэг Гэндэн | 2009-09-09 07:11:32
үндсэрхэг байх явдал нэг цусны байдлаар тайлбарлагдах ёстой ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. дан монгол цусны хүмүүсээс бүрдсэн улс байна аа гэхээр цаанаа л нэг нацист санагдаад байдаг .
10. Oyuna | 2009-09-12 12:12:51
хэхэ Гэндэн...

үндсэрхэг байна гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт бусуу???

дэлхий мэдэхгүй шахуу Монголоо Чингийсийнх гээд өнгөрч одсон 13р зууныг ярилтай биш үүх түүхээрээ бахархалгүй л яахав гэхдээ бидэнд чинь тэр алдарт хүнээс өөр үндсэрхэг болох арга байхгүй юу

Дэлхийн иргэний хувьд бид бүгд биз дээ гэж...
11. Монгол Зон | 2009-09-14 01:20:25
ene yostoi chiuhal sedev hondson baina shuu, haaguur anzarahgui onogorson tolgoi ve. zagatnasan gazar maajih shig bolloo, daraa huvtsasaa, undesniihee huvtsasaa omsoj baigaad saihan burna aa, tegj bodonguur shuud shees hurch baina,
12. Wolf | 2009-09-14 01:23:51
Энэ манай блогийн гишүүн ЗЗ -ийн бичлэг.Нээрээн чухал сэдэв шүү
13. Монгол Зон | 2009-09-14 01:29:39
aan 33 gej tiim baina. chamaig bichij gej bodloo, bas.
chuhal, mentalityd ni sain suulgah asuudal, yalgah yum ih bii.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.