Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлнийхээ эзэд байцгаая! Хүүхэд багачууд гэлтгүй нийгмийг зөв зүгт нь хөтөлж байх ёстой блоггер залуучууд маань эх хэлээрээ зөв ярьж бичиж чадахгүй хэвтэж заавал хэлбэр үүсгэж харь үг хэрэглэдэж заншил тун олширчээ. Тэд хэрэглэж буй харь үгийн хээ утгыг яг ямар Монгол үгтэй байна гэдгийг дүйж байна огт мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй эсвэл харь хэлнээс үг хавчуулж хэрэглэж орхивол охидуудад илүү тоогдоно гэж боддог ч байж магадгүй юм.Үгүй л байх шүү манайхаан.
Хагас дутуу ойлгосон харь хэлээр хараамар аядсанаас эх сайхан Монгол хэлээ төгс эзэмшиж чадвал харин ч нэг аятайхан Монгол хэлээ эрхэмлэдэг жинхэнэ цэвэр цусны үзэлтэй,удам угсаа сайтай хүүхэн өөрийг чинь тоож магадгүй. Харь хэлний хараал завсар үг хавчуулж ярихаас гадна бичгийн Монгол хэлийг энгийн харь ярианы хэлбэрт оруулж хэлбэрддэг Баагийнууд нэг удаа ч болов улайгаасай.
Үнэхээр чадвар нь дийлээд төрөлхийн хүний хошин мөн чанараараа шинэ ярианы жанрыг блог, бичгийн хэлбэрт донж маягыг нь тааруулаад хэрэглэж чаддаг, бүр өөрсдийн орон зай бүлэглэл үүсгээд энэ жанрыг авч явж буй улсууд ч бий. Гэхдээ хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүйн адил тэднийг дагаж хөхөө дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэрийг давтагсад борооны дараах мөөг шиг олширчээ. Захын блогоор ороод харахад л анзаарагдаж байгаа.
Хамгийн их хэрэглэгдэж анзаарагдах болсон Монгол хэлний ШАА гэдэг сайхан төгс утга бүхий Монгол үг бэлээхэн байж байхад Англи хэлний FUCK гэдэг үйл үгийг хэлбэрдэж хэрэглэдэг гаруудад хэлэхэд FUCK маань Монгол хэлэнд үйл үг утгаар дараахи агуулгаар хэрэглэгддэгийг нэг харж аваарай.
1.Урд шөнө Бат Цэцгээг шаасан байна./Бат Цэцгээ хоёр урд шөнө үүлэн борооны ажил хийжээ гэсэн үг/
2. Болд Батааг аймаар шаасан. /Болд гэдэг баагий Батааг зодож эсвэл цохисон гэж гэж ойлгож болно/
3.Наад Энхбаяр чинь дандаа тэгж шаадаг юм. /Худал юмаа байнга давтан өгүүлдэг/
4.Ингээд дэмий дээ.Хожим толгойгоо шаав даа / Өөрийгөө тэнэг болчимгүй хэрэг хийсэн гэж харамсах буруутгах/
5.Хэзээнээс шаасан гадсаа сугалахдаа хүртэл "хангай дэлхий шархадлаа" хэмээн сүүрс алддаг Монгол хүн билээ би. /Хамгийн түгээмэл хэрэглэгддэг утга гарч байна /
6.Жаалхүү ээжийнхээ түрүүвчнээс шаасан мөнгөөрөө зайрмаг авч охидуудыг дайлсан байв. / хулгайлсан /
7.Далдайсан хоёр булдруу бас л МАХН-ын мөнгөний боол болцгоочихсон шааж явна. /оршин байна гэсэн утгаар/
8.Ёо ёоо толгой хага шаах нь эээ /Голцуу шартсаны дараа толгой хүчтэй өвдөхийг илэрхийлсэн/
9.Хөөрхий Майкл Жексон Чад шаачихаж / талийгаач болчихсон утга гарч байна. /
10. гм...
Үнэхээр FUCК-ингдээд байдаг гарууд уг үгээ ямар агуулга,утгаар хэрэглээд байгаагаа Англиар нь тайлбарлаж нэг өгөөч.

Сэтгэгдэлүүд:
Бүргэд шаах, ам шаах, асар шаах, лаахай шаах, шаах шувуу зэргийг тайлбарлана уу
Ам шаах-Ам гарах үг алдах юм болов уу
Бусдын мэдэхгүйм байна Хувилгаан ногоон толио нэг хараатхаач
Галзуу аманцар Га ноёнтоон, ногоон толь надад алга
- Нарийн ширхгээр сиймхий торлож нэхсэн бөс даавуун барааг ямар торго гэж нэрлэдэг үү ?
Мэдэх хүн байна уу
,
-Хоёр суганы завсар тогтсон эвэр бэрсүүнээс болоод уналга эдэлгээнд хэрэглэж болдоггүй тэмээг Юутай тэмээ гэдэг бэ ?
, Хэлж өгөх хүн байна уу ?
Монголоороо шаацгаагсад болон даган баясагчид аа
ter orchin tsagiin janriig chini za mani l lav bichleg exelsneesee xoish l tegj bichsendeg, zarim ni za za yarshig tuvug, ter duuraidag uls zarimd ni zoxidoggui yum, xixixi
naad shaax gedeg ugiig chini erchuud l xelex baixaa za za uur ashtaixan ug alga uu
33
34
Ал нь Ориг Чабу бээ гэсэн хаха Ориг Бут нь зурвасаа шалгаарай .
хэн ингэж шаасан байлаа
Сэтгэгдэл үлдээх: