Таймэ из голд
Энэ зүйр үг манайд хэзээнээс ч юм орж ирж. Лав Алтан цагны ч юм уу их үнэ цэнэтэй цагны тухай мэддэг болсон цагаас л орж ирсэн байх гэж үү.
Яг хэдий үеээс орж ирсэн байж болох талаар эхлээд авч үзэх үү.
Соц нийгмийн үед электрон цагтай баагий их л чамин хэрэглээтэй баян харагддаг байсан бол алтан цагтай Гарын тухай төсөөлөөд ч хэрэггүй биз. Аминдаа алтан цаг байтугай шөлний хонь,чөдрийн морьтой байх эрхгүй байсан нийгэмд алтан цагны тухай яриа байж таарах уу. Ямар чиг байсан капиталтай нийгэмд л алтан цагны тухай яриа байж таарна тиймүү.
Тэхлээр бид соц нийгмээс өмөгшөөгөө хэдэн зуун жил хойшоогоо хэдэн жил орчим л алтан цаг хэрэглэж болдог капиталын тухай ярьж болох байх.
Урьд цагын харчууд Ургахын улаан нар, Маргаашийн мандах сарнаар учир ургуулж хэрэг мандуулж явсан нөхөд алтан цаг зүүгээд байх нь ч хаашаам. Үүрийн таван жингээр идэр эрчүүл адуундаа мордож Бага үд алдад эмэг эжүүд өрөм загсааж Үдийн нар хойморь голлохтой зэрэг буурал өвгөд өдрийн цайндаа орж нар ханын толгойд буунгуут хонинд явсан борчуул гэрийн зүг гэлдэрч ахуйд цаг хэр үнэтэй байх нь хамаагүй санагдаж байна уу. Алтан цаг байтугай элсэн дээр дэрс хатгаад ч цаг харах шаардлагагүй нийгэм амьдарч байсан нөхөд мөн л цагыг алттай зүйрлүүлээд сууж байх нь ч хаашаам.
Эцэст нь Цаг бол Алт Алт бол цаг биш. Уг зүйрлэлийн утга нь цаг хугацааг алттай зүйрлээд ч байх шиг. Гэхдээ цаг хугацаа бол буцаж олдохгүй. Харин алт бол өнгөрч одсон цаг хугацааг бодвол Мөнх тэнгэрт ивээгдэж хөрст дэлхийд тэтгэгдэж Монгол газар шороон дээр амьдарч байгаа бидэнд ядаж л хүрз төмдөн бариад гарахад олж болох юм. Бидний билэгт өвгөд өнгөрөн одсон цаг хугацааг нөхөж хэрхэвч болохгүй талаар олон зүйр үгс хэлцгээжээ
Ниргэсэн хойно хашгирав. Унгасан хойно хавчив. Өнгөрсөн борооны хойноос цув битгий нөмөр өө гм.
Гаруудаа цаг яваад л байх болно хэзээ ч биднийг хүлээхгүй шүү.Цагаас өрсөөрэй !

Сэтгэгдэлүүд:
гэр чэн гого болжээ кккк
Сэтгэгдэл үлдээх: