Хүн амын дийлэнх хэсэг нь нэн ядуу бөгөөд эзэмшсэн мэргэжил боловсролгүй.Үе үе төрийн эргэлт бослого үймээн болчих гээд байдаг улс төрийн туйлын тогтворгүй байдалтай.Төр нь тэр чигээрээ авилгад идэгдсэн.Дэд бүтэц бараг байхгүйтэй адил, боловролын тогтолцоо байдаг бол тэр нь маш чанаргүй .Үндэснийх нь валютийн ханш найдваргүй,цаас болж хувирах эрсдэл өндөр ба төсвийн орлогынх гол эх үүсвэр газар тариалан хөдөө аж ахуйн бүтээгдхүүн (жишээлбэл банана) болон уул уурхайн цөөн (алт ,зэс гм) бүтээдхүүнүүдийн экспортоос хамааралтай.Гаднын хөрөнгө оруулалтанд найдсан.Гаднын компаниуд төрийнх нь дэмжлэгтэйгээр тус оронд онцгой эрх эдэлдэг.Голцуу Латин Америкийн Сальвадор, Гватимал, Никарауга, Гондурас болон Африкийн Нигэр, Зимбабвэ мэтийн орнуудыг "Бананын Бүгд Найрамдах Улс" гэж хочилдог.Монгол бол Бананын БНУ биш бид муу ч гэсэн африкийн хар сармагчингуудаас илүү муусайн өмнөд америкийн халтруудын хажууд бид нар бол гээд бүлт бүлт үсрээд байсан чинь тоо баримтаар бол монголчууд бид тэднээс ялгаа байхгүй бүүр дор юм байна.Хөгжил мөгжлийн тухай бол ярих ч хэрэг алга.Одоо байгаагаасаа нээх дордчихгүй бол их юм болоод байна.Яагаад гэдгийг нь та бүгд Олон Улсын Валютийн Сан, Дэлхийн банк, CIA,.....,Үндэсний Статитистикийн Хороо гэх мэтийн байгууллагуудын сайтуудад гарсан судaлгаа мэдээг уншвал аяндаа ойлгоно.Ингээд энэ доор зах зухаас нь
АНУ-ын (CIA) Тагнуулын Төв Газрын гаргасан жагсаалтанд 2008 оны байдлаар Дотоодын Нийт Бүтээгдхүүний нэг хүнд ноогдох хэмжээгээр 229 орныг дараалуулахад Ирак -154, Хятад -130, Куба-107 Монгол 164 - р байр эзэлжээ.За Иракт хэдий дайн болсон ч гэсэн Саудын Арабийн дараа орох нефттэй улс тул тэрийгээ экспортлоод манайхаас дээгүүр байр эзэлж гэе.
Тэгвэл Хятад .Миллиард 300 сая орчим хүн амтай энэ улсын Төв Банк уржигдар гадаад валютынхаа нөөцийг 2 триллион 132 миллиард USD боллоо гэж мэдээлсэн ба өнөөдөр Үндэсний Статистикийн Хороо нь 2009 оны 6 сарын байдлаар Хятад улсын ДНБ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 7,9% -р өссөн гэж мэдэгдээд бүтэн жилийн байдлаар 8% байх болов уу гэж таамаг гаргасан байна.Мөн ЗГ дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх ба аж үйлдвэрийг дэмжих зорилгоор 586 миллиард орчим USD зарлагадсан гэж мэдэгдсэн байна.Ингээд Хятад улс өнгөрсөн зууны 30-ад оны үед тохиолдож байсан шиг асар том дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралыг дажгүй давсан номер нэг улсаар тодорчээ.Ааа яаа яа .Хятадууд нээрэн аймаар хүчирхэгжиж байнаа.За энэ нь ч яахав хятадууд угаасаа наймаачин ажилсаг гарууд тэгээд ч том улс, гадныхан тэнд хөрөнгө оруулалт хийсэн болоод ийм лаг байгаам гэж бодий. Гэтэл Монгол капитализм байгуулаад байхад час улаан коммунизмаараа байгаа Куба улс яагаад маниусаас дээр жагсдаг байнаа!?Ёстой гайхмаар.Би бүүр бодоод бодоод учрыг нь олохгүй байгаам.Аягүй бол удахгүй Хойд Солонгос per capita-гаараа манайхаас илүү болцон гэж дуулдах бий вий
Энэ сарын 10 - нд яг баяр наадмын нээлт болдог өдөр Монголын Үндэсний Статистикийн Хорооноос МУ-ын нийгэм эдийн засгийн 2009 оны эхний хагас жилийн байдлын тоон үзүүлэлтүүдийг мэдээлсэн байсан.Наадмаар түлэнхий хуушуур зарж байсныг би авч идээд гэдэс өвдөв, ашиггүй гонзгой Өсөхбаяр цаг уяж байж шодож түрүүлэв, хэдүүлээ нэг сайхан хөдөө гарч голын эрэг дээр боодог хийж ядаргаагаа тайлах уу гэх мэтийн асуудлаадаар голчлон занималдаж байгаа хүмүүст статистикийн мэдээ сонирхолгүй чухал биш байсан байх л даа.Гэхдээ манай улс доройтож байгааг мөн Бананын Бүгд Найрамдах Улс гэдгийг харуулж нотолсон дүн тул та бүгд доорх ҮСХ-өөс гаргасан мэдээнд анхаарлаа бяцхан ч болтугай хандуулна уу
Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 6 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 1.4 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 4.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний хагас жилд 826.3 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1087.6 тэрбум төг болж, нийт тэнцэл 261.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 256.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.8 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ.
Төсвийн урсгал орлого 824.9 тэрбум төг, урсгал зардал 860.3 тэрбум төг болж, урсгал тэнцэл 35.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 261.0 тэрбум төг буюу 28.8 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 166.6 тэрбум төг буюу 84.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 59.4 тэрбум төг буюу 44.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 13.0 тэрбум төг буюу 8.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 56.2 тэрбум төг буюу 45.8 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 65.0 тэрбум төг буюу 3.6 дахин, навигацийн орлого 11.2 тэрбум төг буюу 4.0 дахин, хүү, торгуулийн орлого 2.8 тэрбум төг буюу 23.2 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний хагас жилд 1087.6 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 49.5 тэрбум төг буюу 4.8 хувиар өсчээ.
Үүнд цалин, хөлсний зардал 31.5 тэрбум төг буюу 11.6 хувь, татаас, шилжүүлэг 13.9 тэрбум төг буюу 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2009 оны эхний хагас жилд 109.9 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 40.3 тэрбум төгрөг буюу 26.8 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгө оруулалт 44.8 тэрбум төгрөг буюу 34.4 хувиар багассанаас шалтгаалжээ.
Манай улс 2009 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 99 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1655.7 сая ам.доллар, үүнээс экспорт 762.9 сая ам.доллар, импорт 892.8 сая ам.доллар боллоо.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1086.7 сая ам.доллар буюу 39.6 хувь, үүний дотор экспортын хэмжээ 507.8 сая ам.доллар буюу 40.0 хувь, импортын хэмжээ 578.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар тус тус буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний хагас жилд 129.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 71.1 сая ам.доллар буюу 35.4 хувиар багассан байна.
Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 507.8 сая ам.доллар буюу 40.0 хувиар буурсны 360.0 сая ам.доллар буюу 70.9 хувь нь үнийн бууралтаас, 147.8 сая ам.доллар буюу 29.1 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 0.02 хувь, үнийн дүн 57.4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 26.4 хувь, үнийн дүн 60.4 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 45.1 хувь, үнийн дүн нь 47.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.
Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 578.9 сая ам.доллар буюу 39.3 хувиар буурсны 91.4 сая ам.доллар буюу 15.8 хувь нь үнийн бууралтаас, 487.5 сая ам.доллар буюу 84.2 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний хагас жилийн байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 742.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.1 тэрбум төг буюу 7.9 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 7.3 тэрбум төг буюу 1.6 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 58.6 тэрбум төг буюу 22.6 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-50.2 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Пиво, тамхи, катодын зэс, самнасан ноолуур, шохой, металл бэлдэц, спирт, хивс, бетон зуурмаг, металл цувимал, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4-86.9 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 22.6 хувийн бууралтад голлон нөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд 2009 оны эхний хагас жилд нийт 66.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 62.3 тэрбум төг буюу 93.2 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 4.6 тэрбум төг буюу 6.8 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.
Бүх үзүүлэлт муу гарцан.Ёо ёо бүүр уншихаас аймаар .Бананын Бүгд Найрамдах Монгол Улс маань яана даа яана.

Сэтгэгдэлүүд:
Гэхдээ одоо тоо баримт нотолгоотой нь ухаж төнхөөд цаг зав гаргаад энд биччихсэн болохоор үнэмшихээс яахав,яаж гарах арга зам хайж дор дороо хичээхээс сайн арга ч бараг л байхгүй байх даа
энэ байдалаараа монгол маань хөгжихийг харах гэсээр байтал дээлтэйгээ хатаад бядний нас гүйцэх бол уу?
Сэтгэгдэл үлдээх: