46 настай Санкт Петербургийн оршин суугч Гафар Каримов төрсөн охин Рашидадаа маш их хайртай боловч охиноосоо илүүтэйгээр үндэснийхээ ёс уламжлалыг хайрладаг тул охиноо алуулсан гэнэ.
Азербайджан хүмүүс Санкт Петербургт цөөнгүй бөгөөд , тэр болгон оросуудтай нийлээд байдаггүй өөрсдийнхөө хуулийг баримталж амьдардаг аж.Тэдний дунд гарсан энэ эмгэнэлт гэмт хэрэг Оросын хойд нийслэлийг ихэд цочирдуулаад байна.Талийгаач бүсгүй эцгийнхээ тавьсан шаардлагыг эсэргүүцэж "Би азер хувцас өмсөхгүй.Оюутнууд юу гэж бодох юм билээ.Аягүй бол зарим нь террорист гэнэ " гэдэг байсан учир Гафар Каримов Санкт Петербург дэх Поповын нэрэмжит АУ -ны их сургуульд суралцдаг 21 настай охинтойгоо таарахаа болиод удсан байна.
Энэ гэр бүлийн хэрүүл маргааныг Петербургийн хүйтэн өвөл хэсэг зуур хэсэг зуур намжаажээ.Өвлийн хүйтэнд Рашида энгэр задгай цамц , богино банзал өмсөлгүй азер заншлаар бол хүн шиг хувцаслаж байж.Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй Нева мөрний эрэг дээр хавар айлчилж нар дулаан илчээрээ ээж эхлэхэд бүсгүй дахин хормой дээгүүр энгэр задгай хувцсаа өмсөв.Үүнд дургүйцсэн азерyyд ялангуяа санваартнууд, ёс заншлаа яг таг баримталдаг нөхдүүд Гафарыг "Охин чинь танайд гутамшиг авчирлаа.Гутамшгыг зөвхөн цусаар угааж арилгадаг юм." гэж ятгажээ.Иймд Каримов охиноо алуулахаар сэтгэл шулуудаж Кадыр Сулeйменов гэгч нутаг нэгтэн хөлсний алуурчинд захиалга өгсөн байна.
Сулэйменов хоёр хамсаатантайгаа гурвуулаа охиныг сургуульдаа явах замд нь отож байгаад, барьж машинд чихэж хотоос гадагшаа ойд аваачaaд толгойд нь хоёр удаа буудан хороож.
Охиноо алуулсан өдрийнхөө шөнө Гафар Каримов Петербургын 33 -р цагдаагийн хэлтэст очжээ.Тэр охин нь орой гэртээ ирээгүй алга байгаад нь ихэд санаа зовж байна гэж мэдүүлж. Гэвч Гафар охиныхоо тухай ярихдаа талийгаач болсныг мэдэж байгаам шиг өнгөрсөн цаг дээр ярьж байсан.Мөн цагдаа нарын асуултанд их тэвдэж сандарч хариулж байгаа нь мөрдөгчдийн анхаарал татсан аж.Ингээд Петербургийн цагдаа нарын шуурхай мөрдөлтийн үр дүнд гурав хоногийн дотор Сулэйменовын туслахууд болох 35 настай Элнур, 28 настай Сэмир Мамадов нар баривчлагдав.Талийгаачийн цогцосыг ч цагдаа нар олсон байна.Тэдгээр хөлcний алуурчид хэн захиалга өгсөн болон бүсгүйн толгойд хэн буудсаныг илчилжээ.Харин Кадит Сулеменов одоо болтол баригдаагүй эрэн сурвалжлaгдаж байна.

Сэтгэгдэлүүд:
Итгэл үнэмшилтэй, шашин чөлөөтөй шүтэж, шашны зан үйлийг хэний ч хяналтгүйгээр өөрийн үзэмжээр хийж болно гэсэн нэг хүний эрхийн юм байдаг ш дээ. 70-д оны үед яг ийм лалын шашинтан охиноо өөрийн гараар хөнөөснийг Виржиниа-н шүүх гэм буруугүйд тооцсон прецедэнт байдийм билээ.
хэ хэ зүгээр яг адилхан төрлийн ийм хэрэг сонсож байсан болохоор үүнийг бичлээ .
Манайхны хувьд яах уу дээ. шашинтай ч юм шиг шашингүй ч юм шиг нэг тиймэрхүү завсрын гарууд шүү дээ. нэг бол утга учиргүй мөргөж тахиад л, дургүйгээ хүрвэл НОХООХ энэ муу шарын шашин гэж хараачихаад л төлөвшөөгүй байгаа ард түмэн гэж боддогын шашны хувьд
Шүүх ямар ч тохиолдолд аливаа хэргийг аль нэг талд зайлшгүй шийддэг. Хэдийгээр хууль мэдэхгүйгээс учирсан хохирол хариуцлагыг тухайн этгээд өөрөө хариуцах зарчим байдаг хэдий ч тухайн хэргийн онцлог, хэргийн талуудын нотлох баримт, үндэслэл зэргээс шүүх охиноо хөнөөсөн этгээдийг хүний амь нас санаатай хөнөөсөн гэм буруугүйд тооцсон хэрэг байдаг.
Лалын шашинтай улсуудын хувьд эрх зүйн хэм хэмжээний эх сурвалжид өнөө шашны судар ном нь ордог санаж байна. шаритын эрх зүй ч бил үү дээ.
Одоо ч гэсэн цаазаар авах ялыг чулуугаар нүдсээр байгаад алчихдаг ч газар бий.
Сэтгэгдэл үлдээх: