Баабар нет дээр сэтгэгдэл бичдэг хүмүүсийн тухай айлдсан нь
Баабарын ярилцлага www.news.mn дээр гарчээ. Tүүний хөндсөн ганцхан асуудал дээр таны анхаарлыг бас төвлөрүүлье хэмээн бодсон юм. Нэт дэх нэргүй "Сэтгэгдэл"-ийн талаар та ер нь юу боддог вэ?

-Саяхан манай сонинд хэвлэгдсэн Ц.Элбэгдоржтой Энхбаяр ерөнхийлөгчийн тухай хийсэн ярилцлага нь ёстой сенсаац боллоо. Та тэр ярилцлагыг уншсан уу?

-Уншсан. Үнэхээр шуугиан болсон байхаа. Яагаад гэхээр news.mn-ээр орсон сэтгэгдэл нь гэхэд мянга хол гарсан байна билээ. Барагцаалсан тоогоор дор хаяж 150 мянган хүн уншсан гэсэн үг. Гого.мн дээр тавигдаад хоёр цаг болоход л хэдэн арван мянган хүн орсон. Одоо Монголд мэдээллийг тараагч нь сонин гэхээсээ интернэт болчихсон шүү дээ.

-Ер нь таны нийтлэл дээр хичнээн сэтгэгдэл гардаг вэ?

-Голдуу 200-300 гардаг нь их тоо. Тэгэхээр тэрнээс гурав дахин их байна.

-Хүмүүс тэгээд юу гэсэн байх юм бэ?

-Сайт дээрх сэтгэгдэл чинь хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл биш шүү дээ. Энэний дийлэнхийг захиалгаар хэдхэн хүн хийж суудаг юм. Минийхээр орж хараал ерөөл бичдэг улсыг би бараг цээжээрээ мэднэ. Уншаад төрсөн сэтгэгдлээ бичдэг хүмүүс мэдээж бий. Тэр нь 20 орчим хувь л байдаг. Харин нийт хандалтаар нь нийт орсон, уншсан хүний тоо гаргаж болдог юм. 100-150 хандалт тутамд ойролцоогоор нэг сэтгэгдэл гэж тооцож болох юм билээ. Үүнээс гадна цаана нь тоолуур гэж бий шүү дээ. Би сэтгэгдэл огт уншдаггүй, гэхдээ статистик нь сонин байдаг юм. Ай пи-гээр шалгахад орж ирж буй сэтгэгдлийн дэндүү дийлэнх нь ердөө хэдхэн цэгээс гардаг. Бүдүүлэг муухай хараал, арга ядсан тачъяадал, хорсол, хонзорхол, хэн ч мэдэхгүй гэж бодсон бахархал, өөрийн өчүүхнийхээ хорслыг тайллаа гэсэн урамшил, ердийн атаархал л байгаа. Ийм юмаар өвчилчихсөн, бүр ажил болгоод өдөржин нус цэр хаяж суудаг хүн ч байдаг юм шүү дээ. Нэг төрлийн өвчин л юм даа. Хэн ч байсан хамаагүй орж нус цэр бөөлжис гаргаж суудаг, тэр нь цэнгэл болчихсон, нэг төрлийн сэтгэцийн өвчин л дөө. Аль ч нийгэмд тодорхой хэсэг нь ийм донд автсан байдаг. Социализмын үед манайд ямар олон матаач байдаг байсан гэж санана. Нийгэм нь тэрийг хөөргөөд урамшуулаад эхлэхээр бүр нийтийн дон болж байхгүй юу. Матаас хэлэхээр тосч авч ажил хэрэг болгодог газар маш олон, албан газар болгонд нам эвлэлийн үүр гэдэг чинь голлож ийм ажилтай байсан.

-Одоо матаас хүлээж авдаг газаргүй болсон учраас алга болсон байх аа даа ?

-Үгүй дээ, алга болоогүй. Нийгмийн байгууламжаас үл хамаараад хүн төрлөхтний 25 хувь нь солгой, 10 хувь нь бэлгийн өөр хандлагатай байдаг. Энэн шиг байхгүй юу. Цаанаасаа ийм гажтай төрсөн хүн матаасаа гаргах газар үргэлж олдог. Жорлонгийн ханан дээр элдэв сонин зураг, байшингийн ханан дээр болон орцонд хэн нэгнийг гутаасан бичиг хаа сайгүй л байдаг шүү дээ. Ийм хүмүүс голдуу сул дорой амьтад байдаг. Энүүгээрээ бахархаж чаддаггүй, бичихдээ бусдаас их нууна. Сайхан хүүхэн эргүүлчихсэн, эсвэл сүрхий зодоон хийчихсэн эр тэрүүгээрээ их бахархаж бусдад бүр дэгэсдүүлж ярьдаг даа. Гэтэл энэ матаачид чинь тэрүүгээрээ бахархаж болдоггүй, ерөөсөө энэ дон нь цаанаасаа тэгээд заяагдчихсан сул дорой үлбэгэр хүний ажил л даа. Доржготов гуайн нэг өгүүллэгт хулгай хийчихсэн хүн тэрүүгээрээ бахархах гэтэл чаддаггүй тамд унаад сүүлд нь тэсэлгүй гайхуулж байгаад баригддаг. Гэтэл ийм үлбэгэрүүд гайхуулъя ч гэж боддоггүй. Ер нь олны дунд ороод ганц үг чангахан хэлчиж чаддаггүй, хамаг юм нь дотроо бугшчихсан бүрэг дорой юмнууд байдаг учраас стрессээ тайлж байгаа хэрэг шүү дээ.

-Хүмүүс сэтгэгдэл их уншдаг санагдах юм.

-Үгүй байхаа. Хаалттай нийгэмд байсан хүмүүс гэнэт нээгдсэн учраас юм юм руу хэсэгтээ хошуурдаг. Ерээд оны эхээр анхны порно болон шалиг сонинг нэг их уншдаг байлаа. Дараа нь шар сонин уншиж бараг бүр орчихсон байсан. Одоо больчиж байгаа биз дээ? Ингэхээр манай нийгэм тусах ёстой өвчнөө л тусаж илааршиж яваад байна. Гэхдээ матаас бичигч гэдгээс гадна уншигч гэдэг бас дон нийгмийн цөөн хэсэгт бий. Айл айлаар ороод л хов зөөгөөд явдаг авгай нар байдаг шүү дээ. Зарлалын самбар дээр бичсэн өөрт нь ямар ч хамаагүй юмнуудыг нэгд нэгэнгүй уншдаг хүн бий. Сонин дээр гарсан гашуудлын мэдээг алгасалгүй уншдаг хүн ч байдаг. Энэ бол бараг төрөлхийн араншин. Солгой гэдэг шиг л. Солгойг засах нь хэрэггүй, бараг хортой. Үүнтэй адил цаанаасаа буй болсон араншинг засах ямар ч хэрэггүй. Тэгээд л төрчихсөн юм чинь яалтай нь билээ? Харин судалгааны хувьд бол их сонин сэдэв. Өрнөдөд энэ талын судалгаа гойд хөгжсөн, манайд бол эхлэл нь ч тавигдаагүй.

-Захиалгаар сэтгэгдэл бичдэг юм бол дон гэхээсээ мөнгөний төлөө хийж байгаа юм биш үү?


-Захиалга авсан бичигчид андашгүй. Би цэвэр психологийн талаас нь нэг хэсэг их сонирхож хардаг, статистик гаргаж үзэж байсан юм. Захиалга авсан нөхөд их залхуу. Голдуу кирилл, латин үсгээр хэдхэн юм баахан алдаатай биччихээд тэрийгээ копи-паст хийгээд явчихдаг. Нийгэмд нэр нь гарсан улс төрч, урлаг спортынхон дээр захиалга их байдаг. Тэднийг ай пигээр нь хөөж гарч буй хичнээн цэг буйг нь ч тогтоосон. Гэхдээ хэн гэдгийг нь биш хичнээн гэдгийг нь сонирхож статистик хийж үзсэн юм. Миний нэг дуртай хобби бол нийгмийн сэтгэл зүй. Энэ талаар би маш их олон ном уншсан. Хойно байхдаа өрөөндөө психологийн ангийн хоёр оюутантай олон жил өнгөрөөснөөс ийм сонирхолтой болчихсон. Нэг нь нас барчихсан, нөгөөтэй нь би байнга харилцаатай байдаг. Одоо тэр найз маань психологийн том эрдэмтэн болсон. Би өөрөө нийгмийн, ялангуяа Монголын нийгмийн сэтгэл зүйн талаар мөн ч олон өгүүлэл бичсэн дээ. Нэлээд нь гадаадын тэрбайтугай мэргэжлийн хэвлэл дээр орчуулагдаж тавигдсан шүү. Ном ч бичсэн. "Монголчууд" гээд ном маань англи, япон хэлээр бий...

www.news.mn

Сэтгэгдэлүүд:

1. Галдан | 2009-02-22 21:59:07
ЫП гэж нэг балай юмыг үгүй болгох хэрэгтэй байна даа л даа Тэгүүл гого юмнууд их гарна даа
2. Wolf | 2009-02-22 22:01:45
хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичиж л байдаг гэхдээ Баабар дэндүү хэтрүүлж бн aa.Та бүгд юу гэж бодож бн?
3. Галдангийн найз (зочин) | 2009-02-22 22:02:52
Айпи-нд Баабар бас ач холбогдол өгдөг байсиймуу?
4. Wolf | 2009-02-22 22:04:14
хүмүүсийн айпи г судлаад суудгуу завтай баагий шүү хэхэхэхэ
5. Wolf | 2009-02-22 22:06:54
Баабар юм болгоныг мэдэж дүгнэдэг өөрөө түүндээ аймаар итгэлтэй, аугуу ухаантай, хүний дээд гэж ийм байдаг бх гэмээр
6. tsasaa (зочин) | 2009-02-22 22:07:56
yamaanii maxiig xaluun deer ni
7. Болжмор | 2009-02-22 22:18:27
Хайн энэ Баабарыг тэнэгийг нь мэднэ л дээ...арай ч ийм гэж бодсонгүй...үнэхээр л сэтгэгдэлд ач холбогдол өгдөггүй, уншдаггүй л юм бол ингэтлээ бухамидах хэрэг юу байна...би би л гэнэ...хайн истоо
Тэр нийгмийн сэтгэл зүйг тээд хэн засах юм болж байна...бас ч гэж танагтай тэнэгийм болуу гэсэн шаал гажигтай санагдчихлаа байна...
8. molor | 2009-02-22 23:10:21
ярьсан дотор нь ганц нэг логик зөрүү харагдаад л бн даа, ард түмэн бол тэнэг гэж хэн хэллээ дээ байз?
9. alchemist (зочин) | 2009-02-22 23:39:42
humuusiin IP g sudlaad suuhad tegj ih tsag zav zartsuulaad bh um bhgui, um bichdeg hunii huvid ooriinhoo unshigchid g yamar hun bdgiig yronhiid ni sudlaj uzeh ni mash zov, ugaasaa yamar ch niitlelch ooriinhoo unshigchidiig sudlaj uzeh ni zuin l hereg shdee, tegeed ch ugaasaa comment bichigsediin 100 hunees 10 hun ni l gaigui uneheer ter niitleltei holbootoi unelelt dugnelt g huviin zugees ogch chaddag uldsen 90 hun ni hudla magtaal um uu esvel yamar ch hereggui muushaal bichdeg, jiriin neg blog s ch gsn haragddag shdee.

baabar teneg ch hun bish, medeej tuilshirdag tal biim gehdee hovorhon setgegch gej bi l lav huvidaa uneldeg, ene yariltslaga buren eheeree gants humuusiin comment n talaar bish yr ni um um boduulahaar mash sain yariltslaga bolson bn lee, neg hun mgl g yaaj businuulj suiruulsen talaar, boldog son bol olon huvi huvilaad hodooguur taraamaar sanagdsan.

Ter yamar ard tumentei bn, tiim zasagtai bn gesen, hoid solongos n jishee bol yag l bn lee shdee, odoo oorsdiin songoson tor zasgaa harchih, tegeed mgl ard tumen yamar bgaag dugneed uzetsgeehgui yu
10. bayasa84 | 2009-02-22 23:59:52
ene chi baabar bid nerchig yamar awgai xvvxnii asuudal bichex bich ULS TUR-iin bichleg bolon , alba gariin bichleguud deer ugaasa zaxialgaar ali neg taliin temjin neg taliig utaax ungu ayastai commemt bichdeg garuud ugaasa zunduu bgaa , xudallaa gewel comment-uudiig ni unhsaara , ene xeden blog deer bol xvmvvs setgeleesee bichdeg ldee , teriig salgaj oilgox , xeregtei bxaa naizaa.
11. bayasa84 | 2009-02-23 00:03:28
zaluusaa ter baabar-iin bichlegiig buren exeer ni unhsaara gej zuwley , gogo bolon news deer bgaa , xarin ene blog deer tawiagui bna , http://baabar.blogspot.com/ gexdee unshaara gej sanal bolgoj bna ,
12. blogtoihun | 2009-02-23 02:07:20
he he ter bolon unen helseen.

bi medne...
13. blogtoihun | 2009-02-23 02:08:30
ter news.mn sait bol gaigui statsistik gargadag uom shuu..
14. sarulka | 2009-03-01 23:23:50
би хувьдаа Баабарыг тэнэг гэхгүй.
15. Галдан | 2009-03-04 23:39:44
ЧОНО

ЯАГААД ЮМ НЭМЭХГҮЙ БАЙНАА
16. amanjinka | 2009-03-06 07:54:14
за дааа ер нь юу гэж бичихээ баабаа мэднэ дэээ гэхдэээ өөөрөөө ч сэээгий бичдэг дээ аягүй бол цааад чинь ..кк
17. boduka (зочин) | 2009-03-06 09:14:44
nadad ene Baabar guin gants ch bichleg taalagdaj bgaagui, unshih bur gadaad helnees sain orchuulagch gedeg ni medregddeg. gol ni Mongoliin talaar, Mongold yag tulgamdaad bgaa asuudliin talaar onoj bichsen ni tun tsuun. dandaa l hen negnii erh ashgiig hamgaalsan ayastai bichleg bdag. er ni Mongold amidarch bgaa Mongol hun, MOngolchuudiin setgelgeenii ontslogiig mederch chadahgui l bolow uu. Gadaadad (undur hugjiltei orond) Mongol hun yadaj 3aas deesh jil amidarch bj, unuugiin Mongolchuudiin turhiig busadtai haritsuulah chadwartai boloh met. Er ni MOngolchuud ikh muuhai humuus shuu. Uneheer haramsaj, gomdmoor zuil ikh hiideg, magtuulah durtai, biye tooson, shuumjluulj suraagui, soyolgui humuus.
18. luxlux (зочин) | 2009-03-08 02:44:53
Alchemisttai sanal neg bainoo! Baabar bol gaihaltai hun, mongoliin zaluuchuudad mash ih oyunii horongo oruulalt hiisen, tuuniigee neg ih towiilgon gargaad bdaggui bolohleer humuus ter bolgon meddeggui zowhon bichleguudeer ni l dugneed bdag yum shig
19. bolorka83 | 2009-03-08 13:37:53
hi thank u zoblogoo hairlasand gehdee bi solihgui ee
tsaaguuraa bi omoorch bgam gsn hehe
neeree ene ip nii hubid bas oor oor l bdagiin bnn leshde
net ip . pc io geed l yag hen gedgiig togtoohod bas l bolomj muu bdagiin bishuu
bi tegj neg meddeg hunees ni sonsoj bsan
za utasgui net bol buur l asuudaltai yum bnle shde
20. Жиргээ | 2009-03-10 03:33:04
Baabar bol Baabar.
Blog bol bodlogorol.
Seegii bol seegii.
Bi bol bi, chi bol chi.....kkk...
Sainuu chono guai, chono guai, gal uguuch!
21. Сарнайха | 2009-03-11 00:09:48
угаасаа нийгэмд ил илүү гарсан хүн болгоныг шүүмжилж муулж байж кайф авдаг юм биш үү Баабарын тэнэгийг гайхаад л байна. харин бид Баабарын дайтай юм хийж чадлуу ???
ядаж Баабарыг мэддэг шиг хүмүүс чамайг мэддэг билүү,
"хэрвээ би чиний гутлыг өмсчихсөн бол" гэдэг билүү?
22. Tlg_UB | 2009-03-11 00:18:52
Шүүмжлэхээсээ өмнө юу бичсэнийг уншчихаж байгаарай. Тэндээс юм ойлгохгүй бол өөрийгөө нэлээн оюуны доройтолд орчихсон бна гэж бодож болно.
23. Wolf | 2009-03-11 11:03:52
хэхэхэхэхэхэ харин ч би сайн ойлгодог шалгаж үзсэн ч болно худлаа гарууд шиг юугий нь ч ойлгоогүй байж сайхан бичжээ нтр гэж шааxгүй
24. ВАФЛЬ | 2009-03-11 11:14:58
Баабарт улс төрч байх нь зохихгүйн билээ. Хүн чаддагаа хийх нь хэрэглэгч, нйилүүлэгч 2 тоо таатай.

Баабар уншдаг, уншсанаа хэдхэн үгэнд боогоод хэлж чаддаг, одоо үед өөрийн орон зайга олсон нийтлэлч, судлаач бас шинжээч.

Хааяа жоохон туйлширах гээд байдгийг эс тоочуул. Хүндлэж, үгийг нь сонсох хүмүүсийн нэг ээ.
25. Uniter (зочин) | 2009-03-23 12:07:49
Baabar arai l dendvv biye toogood exelchixjee gej... Comment bol baix yostoi zvil... Minii l xuvid site deerx comment mash chuxal bdag yum...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.