Дэлхийн хамгийн том могой үхсэн олджээ
Дэлхийн хамгийн том аварга могой бол АНАКОНДА бөгөөд Өмнөд Америкийн халуун бүсэд өтгөн ойн намаг балчиг, гол мөрний сав газар амьдардаг.Хүнд жинтэй учир модонд  маш ховор авирдаг ба голцуу шөнөөр ан хийж  усан дотор жижиг матар, гахай, мэлхий, шувуу заримдаа бүүр ягуарыг ч барьж иддэг аж.Амьтан судлаачид aнакондыг 10 м урт болж 30 орчим насалдаг гэж тогтоосон боловч 24 метр орчим аварга том могойг нүдээр үзсэн гэж английн нэгэн хурандаа 1907 онд тэмдэглэж байжээ.Одоо энэ видеон дээр байгаа талийгаач могой бол 22 м урттай юм.Ингээд дэлхийн хамгийн урт могойг үзэж сонирхоно уу.
"Дэлхийн хамгийн том могой үхсэн олджээ" цааш унших »
Муухай хятад хүн
Энэхүү өгүүллийг зохиогч Бай Ян нь Тайваны орчин үеийн нэртэй эрдэмтэн юм. Шүүмжлэлт тэмдэглэл бичсэний учир “Тагнуул” нэр зүүж 9 жил шоронд суужээ. Бай Ян 30 жил зохиол бичихдээ гоёж чимэлгүйгээр, шүүмжлэлт тэмдэглэл голлон бичиж дотоод гадаадад олон уншигчтай болжээ. 1985 онд Тайваний “ном нь хамгийн их гүйлгээтэй 10 том зохиолчийн” нэгээр шалгарсан байна. Энэ өгүүлэл бол 1984 оны 9-р сарын 24-нд АНУ-ын Айдахогийн Их Сургуульд хэлсэн үгийн бичлэг ажээ. Гол зорилго нь хятадын уламжлалт соёлын сул талыг нээн илрүүлж, түүнээс ангижрах, уламжлалаас орчин үе рүү дэвшихэд нь хятад үндэстнийг зоригжуулан урамшуулах явдал юм. Яг ийм шаардлага манай монголчуудын өмнө байгаа гэдэгт итгэнэ.

"Муухай хятад хүн" цааш унших »
...Үндсэн өмч...
           Ямар ч тусгаар улс оронд Үндсэрхэх үзэл гэж байдаг бөгөөд хэрхэн яаж үндсэрхэж буй нь   гэрээсээ гарч холхон явж шээж үзсэн хэнбугайд ч болов тодхон харагддаг. Намайг мэдээ орж өөрөө шээж чаддаг болсоноос хойш надад үндсэрхэх байдал илрэх болсоны жишээ нь  арван жилийн сургуульд байхдаа гурвын завсарлагаанаар шээхээр оочерлож байхдаа казак хүүхдүүдийн  өмнүүр орж  бяцхан рекэт хийгээд оочэргүй шээчээд өмдөө товчилж аваад арилдаг  байлаа.

                                                  Тэгэхээр би үндсэрхэх үзэлтэй хүн үү.

"...Үндсэн өмч..." цааш унших »
Хулагу хаан болон Бэрх хаан хоёрын хоорондын дайн, тулалдааныг өгүүлэх нь
Марко Полын "Орчлонгийн элдэв сонин номноос...  Хоёр зуун хорин нэгдүгээр бүлэг             Дорно зүгийн монголчуудын хаан Хулагу өрнө зүгийн монголчуудын хаан Бэрх нарын хооронд 1261 онд нэгэн мужийг булаалдан муудалцснаас болж их хямрал дэгджээ.Тэд хэн хэн  нь өөрсдийгөө аугуу хүчирхэг хэмээн тооцох тул аль аль нь тэр мужийг эзэмшихийг эрмэлзэж , бие биедээ найр тавихыг үл хүсэж байжээ."Очоод тэр нутгийг эзлээд авчихъя .Хэн надаас түүнийг аймшиггүй булаан авч чадахыг үзье" гэцгээж бие биенээ харилцан дайнд уриалан дууджээ.
"Хулагу хаан болон Бэрх хаан хоёрын хоорондын дайн, тулалдааныг өгүүлэх нь" цааш унших »
Эх хэлээрээ шаацгаах уу
       Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлнийхээ эзэд байцгаая!  Хүүхэд багачууд гэлтгүй нийгмийг зөв зүгт нь хөтөлж байх ёстой блоггер  залуучууд маань эх хэлээрээ зөв ярьж бичиж чадахгүй хэвтэж заавал хэлбэр үүсгэж харь үг хэрэглэдэж  заншил тун  олширчээ. Тэд  хэрэглэж буй  харь  үгийн хээ утгыг яг ямар Монгол үгтэй байна гэдгийг  дүйж  байна огт мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй  эсвэл харь хэлнээс  үг хавчуулж хэрэглэж орхивол  охидуудад илүү тоогдоно гэж боддог ч байж магадгүй юм.Үгүй л байх шүү манайхаан.         Хагас дутуу ойлгосон харь  хэлээр хараамар аядсанаас эх сайхан Монгол хэлээ төгс эзэмшиж чадвал харин ч нэг аятайхан Монгол хэлээ эрхэмлэдэг жинхэнэ цэвэр цусны үзэлтэй,удам угсаа сайтай  хүүхэн өөрийг чинь тоож магадгүй. Харь хэлний  хараал  завсар үг хавчуулж ярихаас гадна бичгийн Монгол хэлийг энгийн харь ярианы хэлбэрт оруулж  хэлбэрддэг  Баагийнууд нэг удаа ч болов улайгаасай.         Үнэхээр чадвар нь дийлээд  төрөлхийн хүний хошин мөн чанараараа  шинэ ярианы жанрыг блог, бичгийн хэлбэрт донж маягыг нь тааруулаад хэрэглэж чаддаг, бүр өөрсдийн орон зай бүлэглэл үүсгээд энэ жанрыг авч явж буй  улсууд ч бий. Гэхдээ хүн бүхэн адилгүй хүлэг болгон жороогүйн адил  тэднийг дагаж хөхөө дуурайж галуу хөлөө хөлдөөхийн үлгэрийг давтагсад борооны дараах мөөг шиг олширчээ. Захын блогоор ороод харахад л анзаарагдаж байгаа.
"Эх хэлээрээ шаацгаах уу" цааш унших »
(Нийт: 45)